Дулааны шугамыг шинэчлэх ажил үргэлжилж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 29

 

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд ДХ327 цэгээс ДХ331 цэг хүртэлх дулааны шугамыг шинэчлэх ажил үргэлжилж байна.

1-р хэсэг Нарны гүүрний хойд хэсэг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж шугам шинэчлэх, солих ажлыг 8-р сарын 28-ны 06:00 цагаас 8-р сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийнэ.

2-р хэсэг Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг хааж шугам шинэчлэх, солих ажлыг 8-р сарын 30-ны 23:00 цагаас 8-р сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top