Импортын улаанбуудай гурил, талхны үнэд нөлөөлж эхэлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 29


ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газраас энэ жил гурил үйлдвэрлэлтэд 168 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдэх болсныг зарласан. Мөн улаанбуудайн нөөц 100 мянган тонноор дутагдаж буйг ч мэдэгдээд буй.

Тэгвэл энэ жил ургац хураалт муудаж, улаанбуудай дутагдах болсон гол шалтгаан нь тариалангийн гол бүс болох Төв аймаг, Жаргалант, Борнуур, Сэлэнгэ аймгийн нийт нутаг, Дархан-Уул аймгийн нийт газар нутгаар ган гачиг их байсантай холбоотой юм.
 

Тэгвэл улаанбуудай дутагдсанаас ямар нөхцөл байдал үүсэх вэ?
 

  • Дотоодын гурилын үйлдвэрүүдийн түүхий эдийн хангалт багасна.
  • Гурилын үйлдвэрүүдийн ажиллах хүчин чадал буурна.
  • Тээвэр, гаалийн татвар зэрэг зардалд нөлөөлнө.
  • Гурилын өртөг нэмэгдэнэ.
  • Гурилын жижиглэнгийн үнэ өснө.
  • Гурилан бүтээгдэхүүнүүд (талх, нарийн боов, гоймон, жигнэмэг) зэрэг бүгд шаталсан байдлаар өртөг өснө.


Улаанбуудай ба эдийн засгийн нөлөө:
 

  • Өрхийн түвшинд: Өрхийн хамгийн голлох хүнс болох талх, нарийн боовны үнэ нэмэгдэнэ.
  • Гурил, талх нарийн боовны үйлдвэрүүд хэвийн ажиллахын тулд бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөр арга байдал үүснэ.
  • Импортын хэрэгцээ нэмэгдэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top