АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг хангах, иргэддээ найдвартай тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа Болзошгүй эрсдлийн санг байгууллаа. Энэхүү сангийн нээлтийг Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАИКА)-аас хэрэгжүүлж буй KRC төслийн воркшопын үеэр нээснээрээ онцлог юм.
Сангийн зорилго нь аливаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гэнэтийн нөхцөл байдал үүссэн үед тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, тусламж үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд оршино. Монгол-Японы эмнэлэг энэхүү сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээр зөвхөн өөрсдийн тогтвортой байдлыг хангахаас гадна бусад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх боломжтой сайн жишээ болно гэдэгт итгэж байна.
Монгол-Японы эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, тогтвортой хөгжлийн төлөө бодитой алхмуудыг хэрэгжүүлж ажиллах болно.

Сэтгэгдэл ( 0 )