Сурагчид бусдыг ХУТГАЛЖ гэмтээсэн гэх мэдээлэл ТАШАА гэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 04

 

Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн 7 дугаар ангийн 3 хүүхэд, 5 дугаар ангийн 3 охины элэг, ходоод хэсэгт хутгалсан” гэх бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулжээ.

Шалгалтаар тус цахим хуудсыг ашигладаг иргэн Б нь ".. гудамжинд явж байгаад хажуугаар зөрсөн хүмүүсээс сонссон юм. Тэгээд иргэдэд анхааруулах зорилгоор бичлэг хийж оруулсан" талаар урьдчилсан байдлаар мэдүүлээд байна.

Тухайн асуудлын талаар Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захиргаанаас "Манай байгууллагад хүүхдүүд муудалцсан, хоорондоо зодолдож, хутгатай холбоотой асуудал гараагүй" тухай мэдэгдсэн. Тухайн иргэнийг нийтэд худал мэдээлэл тараасан гэх гомдол, мэдээллийн дагуу шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top