СХД-ийн 3-р хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 11

 

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өглөө.  Нийт 2.1 га талбай бүхий тус спорт цогцолбор нь хөл бөмбөгийн талбай, 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн замтай. Үүнээс гадна хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Шинэ спорт цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх таатай орчин нөхцөл бүрдэж байна.

 

 

Тус бүтээн байгуулалтын ажлыг "Аглут" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

 

 

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.172) 2025 оны 09 сарын 12

Сайхан болжээ. Гэхдээ өвөлдөө ашиглалтгүй болчих юм бна да. Цаашдаа дүүрэг болгонд спорт цогцолборын ордон баривал өвөл зунгүй спортлог байна даа!

0  |  0
Top