Автомашингүй өдөр I Цахилгаан скүтер, мопед НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 12

 

Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Уг өдөр НЭМГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран автомашины хөдөлгөөн хязгаарласан цэгүүдэд агаарын чанарын үзүүлэлтийг хэмжинэ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дуу чимээний үзүүлэлтийг хэмжиж харьцуулсан судалгаа хийх юм.

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Автомашингүй бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл буюу сурроныг нэвтрүүлэхгүй. Мөн энэ өдөр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Автомашингүй бүсчлэлээс бусад гудамж, замд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилсэн хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас “Автомашингүй өдөр” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюулгүй зорчуулахаар гудамж, замуудад хяналт, шалгалт явуулж ажиллана” гэлээ.

Энэ өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top