БНСУ | Инчеон Олон улсын нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлана

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 18

 

БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудлын үйлдвэрчний эвлэлээс маргааш буюу Баасан гарагт /2025.09.19/ ажил хаялт зарлах болсныг албан ёсоор мэдээлсэн. Уг ажил хаялтад тус нисэх буудлын 600 орчим ажилчид оролцох бөгөөд байгаль орчны цэвэрлэгээ, зорчигч тээврийн үйлчилгээ, автобус үйлчилгээ, зам тээвэр, чөлөөт бүсийн үйл ажиллагаа зэрэг хэсгүүдийг хамрах юм.

Инчеон ОУНБ-ийн зүгээс Нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж мэдээлж байгаа хэдий ч зорчигч бүртгэл, хилийн шалган нэвтрүүлэх, ачаа тээш хүлээн авах зэрэг үйл явцад бага зэргийн ачаалал үүсэж болзошгүй байгааг анхаарууллаа. 

Иймд тухайн өдөр /2025.09.19/ МИАТ ТӨХК-ийн ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчид нислэгийн хуваарьт цагаас 3-4 цагийн өмнө Инчеон ОУНБ-д ирж, нислэгийн бэлэн байдлыг хангахыг МИАТ ТӨХК-аас сануулжээ. 

Ажил хаялт явагдах цагийн хуваарь:

9-р сарын 19 Баасан гараг

- Зам тээвэр, чөлөөт бүс: 09:00-18:00

- Зорчигч терминалын үйлчилгээ /мэдээлэл, зөвлөгөө/ 06:00-18:00

- Байгал орчны цэвэрлэгээ: 9-р сарын 19-ны 05:30 цагаас эхлэн 9-р сарын 20-ны 07:30 цаг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top