Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

2025 оны 09 сарын 22

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн “Морогийн ар'' гэдэг газар энэ сарын 18-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.09.22/ 15:00 цагт бүрэн унтраалаа. Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27, 73, 69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top