Ойд төөрсөн хоёр настай хүүхдийг эрэн хайж байгаа Хөвсгөл аймгийн Тариалан суманд самар түүж байсан 46 настай эмэгтэй мөн сураг алдсан мэдээлэл бүртгэгдлээ.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн Дуургын нуруу гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байжээ.
Дуургын нуруу нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км зайтай газар аж.
Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт өгчээ. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Алга болно гэж яг яахыг хэлнэ вэ, байсан юм устаж үгүй болох эсвэл нүдэнд харагдахгүй ор сураггүй болохыг хэлээд байна уу? Хэрэв тийм бол энэ нь ямар нэг хулгайн үйлдлийн үр дагавар байх магадлалтай гэж үзэжмбна.