Сонсголонгийн гүүр орчмоос усанд живсэн нэг иргэний ЦОГЦОС олджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 26

 

Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн урд, хүн /эмэгтэй/ усанд живсэн байна гэх дуудлага энэ сарын 25-ны өдрийн 19:00 цагт ОБЕГ-д иржээ.  

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /эмэгтэй, хаяг, нас тодорхойгүй/ хясааны доод хэсэгт, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг ажиллан голын уснаас гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн өгчээ. 

Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн "Шижир алт" гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 276 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ "Туул" голын усанд хайрагдсан байдалтай буцалтгүй нэрвэгдэгч олдсон тухай дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход нэр, нас тодорхойгүй /эрэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон, "Туул" голд эргээсээ 50 метрийн зайд, хайрагдсан байдалтай байсныг ажиллан голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгчээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зураач Лондон(86.128.185.188) 2025 оны 09 сарын 27

Харамсалтай байна. Irretrievable victim -ийг Буцалтгүй нэрвэгдэгч гэж Гүүглийн модон хэлээр орчуулжээ. Арай өөр монгол үг алга гэж үү? Victim-ийг хохирогч гэж орчуулж болно доо. Гэх мэт...

0  |  0
Top