Сураггүй алга болсон ХОЁР иргэнийг эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрсэнгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 30

 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257-р ангийн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн  Э /46 настай эмэгтэй/-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. 

Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:45  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(66.181.178.177) 2025 оны 09 сарын 30

khari garigiinkhan awaad yawchikhdaggui yum bol nasand khursen khumuus yadag yum bol doo

0  |  0
Top