Зэвсэгт хүчний 330-р ангид түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө

2025 оны 10 сарын 04

Батлан хамгаалах яамнаас аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штабуудад ЗХ-ний анги салбаруудаа дэмжих, аймаг орон нутгийн удирдлагуудтай холбох, харилцан ажиллах чиглэл өгч үүргийн дагуу бид аймгийн ИТХ-ын даргад хүсэлт гаргаж, уламжилсаны үндсэн дээр БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ, Дархан-Уул аймгийн ИТХ хооронд найрсаг харилцааны хүрээнд тусламжаар тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн автомашин хандивласныг Зэвсэгт хүчний 330-р ангид хүлээлгэн өглөө.

Зэвсэгт хүчний 330-р анги нь энэхүү автомашиныг өөрсдийн эрүүл мэндийн төвд шилжүүлсэн бөгөөд уг түргэн тусламжийн автомашин нь ЗХ-ний 330, 301, 322 дугаар салбарын нийт албан хаагч нар болон 300 гаруй өрх айл, цэргийн штабаас зохион байгуулдаг оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаагч, иргэд, хүүхэд залуучуудад олон талт арга хэмжээ сургалт дадлагт хамрагдаж байгаа иргэдэд тухайн газар районд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх юм.

Монгол улсынхаа аюулгүй байдлыг хангахын төлөө 24 цагийн турш үүрэг гүйцэтгэж, хүндхэн бөгөөд хариуцлагатай албан тушаал хашиж буй мөрдөс нэгт албан хаагчдынхаа өмнөөс аймгийн ИТХ, түүний ажлын албаны хамт олонд талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(;@;@(202.9.40.146) 2025 оны 10 сарын 04

Үхсэн ацны чин зайл цаашаа.

0  |  0
(;@;@(202.9.40.146) 2025 оны 10 сарын 04

Үхсэн ацны чин зайл цаашаа.

0  |  0
(;@;@(202.9.40.146) 2025 оны 10 сарын 04

Үхсэн ацны чин зайл цаашаа.

0  |  0
Top