Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 07

 

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтцийн нэг болох энэхүү эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах бөгөөд тус чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар зургаан тулгуур баганыг босгоод байна. Мөн буудлын дэргэд кабин байрлуулах гаражийн барилгын ажил хийгдэж, суурь, бетон цутгалтын ажил үргэлжилж байна. Энэхүү төслийн бүтээн байгуулалтыг Францын "Пома групп"-ийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. 
Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг аравдугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, мөн арваннэгдүгээр сард нийт 19 тулгуур цамхгийг бүрэн суурилуулахаар төлөвлөсөн. Харин 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлнэ. Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй бөгөөд гүйцэтгэгч талтай өдөр бүр бүтээн байгуулалтын явцыг зөвшилцөн, төслийг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.   

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН I ШУГАМ  

  • ШУГАМЫН УРТ: 4.2 км
  • ЗОГСООЛ: Хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөр
  • ТУЛГУУР БАГАНА: 19 тулгуур багана 
  • ОРГИЛ ЦАГИЙН ХҮЧИН ЧАДАЛ: 2320 хүн/цаг

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.184.209) 2025 оны 10 сарын 07

Дүүжин тээврийг дэлхийд дулаан оронд зөвхөн аялал жуулчлал амралтын газруудад өндөр ууланд гарах бууж байгаль тольдох,арал хооронд жуулчин зөөх зэрэгт ашигладаг... миний байсан Сөүл хотод телевизийн цамхаг байх өндөр лүү гарахад хэрэглэдэг...бороо цас орох, салхи гарсан үед аюулгүй байдал гээд зогсоодог байсан даа... ийм зүйлийг нийтийн тээвэрт гээд шахдаг ...дарга нар өөрсдөө сууж унавөл таарна. дарга нар төслийн 10-15 хувийг шаагаад Гадаадад зугтаах байх да. үүний оронд мөнгөөр замын цагдаагийн гүүр шиг 7-8 сайхан гүүр хийсэн бол түгжрэл 30-50 хувь буурах байсан даа

0  |  0
зочин (66.181.184.209) 2025 оны 10 сарын 07

эээ Хайран мөнгө... энэ Дүүжинг нийтийн тээвэрт хэрэглэдэг гэж шаасан хүнийг...Дүүжинг авах мөнгө гаргасан шийдсэн Амарсайхан Сумьяабазар нарыг Ард түмэн пульмётоор буудах өдөр ирнэ дээ... Нямбаатарт алдагдалтай нийтийн тээвэрт 30 хувь дэмжлэг үзүүлэхгүй төслийг зогсоох сэтгэл байсангйү дээ.

0  |  0
Top