.jpg)
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр “Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйл” судалгааны үр дүн, “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг хийлээ. (2025.10.20) Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэлцүүлгийн үеэр дараах тоо судалгаануудыг танилцуулав.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Дэлхийн хүүхдийн аж байдал-2021” судалгааны тайланд 15-19 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь амиа хорлолт болж, жил бүр 10-19 насны 46,000 орчим хүүхэд, залуус амиа егүүтгэж байгаа нь минут тутамд 11 хүн нас барж байгааг анхааруулж, баримт нотолгоонд суурилсан, үр дүнд чиглэсэн арга хэмжээ авахыг улс орон бүрд уриалж байна.
Амиа хорлолтын түвшин дэлхийн дунджаар 100 000 хүн амд 9.2 байна. Харин Номхон далай баруун эргийн бүсийн улс орнуудаас Солонгос улсад 100 000 хүн амд 27.5 болж тэргүүлж, Монгол улс 18.5 буюу бүсдээ хоёрдугаарт бичигдэж байна.

Амиа хорлож нас барсан тохиолдлын 23.4 хувь нь 15-19 насныхан, 27.4 хувь нь 20-24 насны залуус байгаа нь нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувийг эзэлж байна.
Сэтгэл гутрал, түгшүүр, хоёр туйлт эмгэг, ганцаардал, эдийн засгийн дарамт, хүчирхийлэл, архидалт, донтолт зэрэг нь нийгмийн болон эрүүл мэндийн хамгийн ноцтой асуудлын нэг болох амиа хорлох тохиолдлыг нэмэгдүүлдэг. Мөн 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна.
Иймд 2025 оны 9-р сард зохион байгуулагдсан “Сэтгэцийн эрүүл мэнд-2025 чуулганыг “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор хийж, амиа хорлолтын асуудлыг онцгойлон анхаарч байна. Чуулганы үеэр, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулж тусгах, салбар бүрийн оролцоонд тулгуурласан нэгдсэн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг тооцох нь нэн чухал гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн, 2024-2027 онд хэрэгжүүлэх “Сэтгэцийн эрүүл мэнд” цогц арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 4 зорилт, 34 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ. Тухайлбал:

Сэтгэгдэл ( 7 )
Нийгмийн байдал, ядуурал, ажилгүйдэл,гэх мэт хүний хэвийн амьдрах орчин нөхцөл муу байгаатай холбоотой юм Төр засаг маань ард иргэдээ боловсролтой , ажилтай, амьдралд хүрэлцэхүйц сайн орлоготой сэтгэл амар амьдрах нөхцөлөөр хэнгаж байж нийгмийн сэтгэл зүй эрүүлжинэ
Нийгмийн байдал, ядуурал, ажилгүйдэл,гэх мэт хүний хэвийн амьдрах орчин нөхцөл муу байгаатай холбоотой юм Төр засаг маань ард иргэдээ боловсролтой , ажилтай, амьдралд хүрэлцэхүйц сайн орлоготой сэтгэл амар амьдрах нөхцөлөөр хэнгаж байж нийгмийн сэтгэл зүй эрүүлжинэ
Би заримдаа амь хорломоор санагддаг. Гэхдээ үхэж болохгүй бна.
юу гэнээ 2т бичигдэж байнаа яасан арчаагүй новгшнууд вэ
юу гэнээ 2т бичигдэж байнаа яасан арчаагүй новгшнууд вэ
Hahahha
Hahahha