Шатаж байсан агуулахын галыг БҮРЭН УНТРААЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 21

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.10.21/ 00:43 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 01.42 цагт галын тархалтыг зогсоож, 08:11 цагт бүрэн унтраалаа.

Алба хаагчдыг очиход сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй 2 давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах шатаж байсан бөгөөд галын тархалтыг богино хугацаанд зогсоож, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top