
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:
25, 26-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч, салхитай байна.
2025 оны 10-р сарын 23-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -15...-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -10...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18...-20 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -18...-20 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
2025 оны 10-р сарын 25-наас 10-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
25-нд Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -5...-10 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )