П.Наранбаяр: Багш нарын ажил хаялтын үеийн ОЛГОВРЫГ өнөөдөр олгоно

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 27

 

Багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа билээ. Энэ хугацаанд багш нарын цалинг олгох эсэх асуудал тодорхойгүй байсан. Харин энэхүү асуудадп Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өлгөө. 

Тэрээр "Хөдөлмөрийн тухай хуулийн 30.2-т заасны дагуу ажил хаялтад оролцсон багш, ажилтанд олгох олговрын хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй тохирч шийдэх ёстой. Хэдийгээр тус холбооны удирдлага хэлэлцээг эхлүүлэхгүй, олговрыг олгох ажлыг хойшлуулж байгаа ч багш, ажилтнуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэлээ" гэлээ. 

Багшийн үндсэн цалинг 2026 онд 70% хувиар нэмэгдүүлж, 2.5 саяд хүргэнэ хэмээн тэрээр мөн мэдэгдсэн. Тиймээс МБШУҮЭ-ийг хэлэлцээнд орж, ажил хаялтаа зогсоохыг уриалжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.190.180) 2025 оны 10 сарын 28

Нямбаатар автобусны жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3,5 сая эрчим хүч, дулаан, орон сууцны конторын цалинг 3-3,2 сая болгон нэмэхдээ заавал телевиз, веб сайтаар зарлаж байсан нь төрийн бусад мэргэжлийн ажилтнуудын цалингаа голох сэдлийг төрүүлж инфляцийг хөөрөгдсөн. Эдгээр 3 салбарын ажилчдын цалинг ялгаж нэмэх хэрэггүй, нэмсэн ч нэмлээ гэж show болгон зарлах хэрэггүй байлаа.

0  |  1
Top