Бахрейн 2025: Б.Мөнхжин, Б.Алтан-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 30

 

Азийн залуучуудын III наадмын жюү жицүгийн -52кг жинд барилдаж буй тамирчин Б.Мөнхжин 1-р тойрогт Сири улсын тамирчинг, 2-р тойрогт Тайланд улсын тамирчинг ялж, хэсгийн аваргын төлөө Казакстан улсын тамирчинд идэвхийн оноогоор ялагдал хүлээгээд байсан билээ.

Тэрээр финалын шатанд Филиппин улсын тамирчинтай барилдаж 3:0 харьцаагаар хожсоноор Хүрэл медаль хүртлээ.

Азийн залуучуудын III наадмын жюү жицүгийн -62кг жинд барилдсан тамирчин Б.Алтан-Эрдэнэ 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Вьетнам улсын тамирчинг ялж, 3-р тойрогт Казакстан улсын тамирчинд ялагдал хүлээж, торгуулийн тойрогт Йордан улсын тамирчинг нэмэлт цагт ялсан.

Хүрэл медалийн төлөө Тажикистан улсын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор яллаа.

Өсвөрийн залуу тамирчдынхаа спортын замналд өндөр амжилт хүсье!

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top