АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна. Үүнээс дараах байдлаар буулгалт хийгдэж байгаа юм.
Мөн Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хаягтай 5 вагон бэлэн байгаагаас гадна 49 вагон шатахуун тээврийн галт тэрэг замд хөдөлсөн байна.
Тус 49 вагон дараах чиглэлүүдэд хүргэгдэхээр явж байна:
Мөн Ангарскийн үйлдвэрээс ачигдсан 59 вагон АИ-92 автобензин Улан-Удэ өртөө рүү хөдөлсөн байна. Үүнээс гадна, улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байгаа мэдээлэлтэй байна гэж Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас мэдээллээ

Сэтгэгдэл ( 0 )