Манай улс тархины харвалтаас шалтгаалсан нас баралтаар дэлхийд ХОЁРТ бичигджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 31

 

Дэлхий дээр минут тутамд дөрвөн хүний нэг нь харваж байна гэсэн судалгаа бий. 2025 онд 7 сая гаруй хүн тархины харвалтын улмаас нас баржээ.

Монгол Улс тархины харвалтаас шалтгаалсан нас баралтаар дэлхийд 2-рт, хөдөлмөрийн чадвар алдалтаар 1-рт бүртгэгдсэн.

Харвалт үүсгэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсэд даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний хэм алдагдал, жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ зэрэг ордог. Эдгээрийг хувь хүн бүгдийг нь өөрөө хянах, арилгах боломжтой юм шүү.

Тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг, минут алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлсэнээр тархины харвалтаас үүдэх үр дагавараас сэргийлэх боломжтой юм.

Тархины харвалтын шинж тэмдгийг таньж мэддэг байх нь насан туршийн хөдөлмөрийн чадвар алдалтаас сэргийлэх, амь насыг аврахад чухал ач холбогдолтой.

F.A.S.T. буюу Нүүрний нэг тал мурийх, гар суларч, өргөж чадахгүй болох, хэл яриа ээдрэх шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж шууд дуудаарай.

Тархины эсийн үхжил секунд, минутаар хэмжигддэг тул хэн нэгэнд харвалтын шинжүүд илэрвэл цаг алдаж болохгүй. Таны мэдэж авсан дээрх мэдээлэл олон хүний амь аврахад туслах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top