Ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, салхины эрч ширүүсэх бөгөөд Чингис хаан ОУНБ орчимд алсын барааны харагдац муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байгаа тул МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс /2025.11.07/ дор дурдсан нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.
2025.11.07-ны өдрийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь
Улаанбаатар-Токио-Улаанбаатар
Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар
Бусад нислэг хуваарийн дагуу үйлдэгдэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрд нь мэдээлэл оруулж, зорчигчдод мэдээлэл хүргэх болно.
Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн цас орж, халтиргаа гулгаа үүсэх болон замын хөдөлгөөний ачааллыг харгалзан анхаарал болгоомжтой зорчиж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө нисэх буудалд очин нислэгийн бэлэн байдлаа хангахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )