Оксфордын шинжлэх ухааны түүхийн музейд Монгол эрдэмтний бүтээлийг хадгалуулах

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 08

Дубай хотноо 2023 онд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (СОР28)-ын үеэр “Хүн төрөлхтний төлөөх шинэлэг бүтээлүүд” (Prototypes for Humanity) шагнал хүртсэн Доктор Б.Маралын судалгааны ажлын үнэмлэхийг Оксфордын Шинжлэх ухааны түүхийн музей цуглуулгадаа авав.

Энэхүү шагнал нь АНЭУ-ын Соёл, урлагийн тэргүүн, Гүнж Латифа бинт Мохаммед бин Рашид Аль Мактум-ын ивээл дор “Дубайн ирээдүйн сан” (Dubai Future Foundation)-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг бөгөөд ногоон технологи, эрүүл мэнд, хиймэл оюун ухаан зэрэг салбарт дэлхий дахинд эерэг нөлөө үзүүлэх шилдэг төслүүдийг шалгаруулдаг.

Доктор Б.Маралын судалгааны ажил нь тогтвортой уул уурхайг дэмжих, аюулгүй байдлыг хангахад сансрын хиймэл дагуулын өгөгдлийг хиймэл оюун ухааны технологитой хослуулан ашиглах систем, аргачлал боловсруулахад чиглэсэн.

Тэрээр Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдэж, Британийн Хааны сангийн тэтгэлэг (Royal Commission Scholarship) хүртэн Оксфордын их сургуульд энэхүү судалгааны ажлаараа докторын зэрэг хамгаалсан юм.

Элчин сайд Б.Энхсүх Оксфордын Шинжлэх ухааны түүхийн музейд болсон ёслолын арга хэмжээнд оролцож, Доктор Б.Маралд баяр хүргэж, амжилт хүсэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Л.Цэнгэл. (203.91.115.56) 2025 оны 11 сарын 13

Доктор гэчихсэн байна.Доктор гэдэг үг хар яриагаар бол эмч гэсэн үг.Б.Марал Монголчууд бид арвандөрвөн жил тогтвортой уул уурхай нэрийн дор бараг бүхэл бүтэн нэг аймгийн хэмжээний газрыг сүйтгүүлчихсэн байхад үүнд дүгнэлт хийгээгүй мөртлөө гадныхан хиймэл дагуул хиймэл оюун ухаанд суурилсан технологиор Монголчууд бидний газрын баялгийг хулгайлах аргыг зарсан гэсэн үг үү ? Элчин сайд гэх Б.Энхсүх очиж баяр хүргэсэн гэхээр Б.Марал Б.Энхсүх нар хамсаатнууд уу ?\nБ.Марал Б.Энхсүх нарын энэ эх орноосоо урвасан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг Монголчууд бид хилэгнэн шаардаж байна

1  |  0
Л.Цэнгэл. (203.91.115.56) 2025 оны 11 сарын 10

Доктор гэчихжээ доктор гэдэг үг хар яриагаар бол эмч гэсэн үг. Б.Маралын судалгааны ажил нь тогтвортой уул уурхайг дэмжих аюулгүй байдлыг хангахад сансрын хиймэл дагуулын өгөгдлийг хиймэл оюун ухааны технологитой хослуулан ашиглах систем аргачлал боловсруулахад чиглэгдсэн гэнэ..Монголчууд бид 14жилийн өмнө тогтвортой уул уурхайн нэрийн дор хамаг бүхэл бүтэн нэг аймгийн хэмжээний газрыг сүйтгүүлсэн үүнд яагаад дүгнэлт хийгээгүй мөртлөө .Монголчууд бидний уул уурхайн баялгийг гадныхан сансраас хулгайлах аргыг зарсан гэсэн үг үү? ..

0  |  0
Настан(103.229.120.191) 2025 оны 11 сарын 10

Магтууштай ,цаашдын суда.лгааны ажилд нь амжилт хүсье.

4  |  0
Top