СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Заазуур тулган, автомашиныг нь ДЭЭРЭМДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 13

 

Бусдад заазуур тулган автомашин дээрэмдсэн этгээдийг илрүүллээ.

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Автомашиныг маань хүн аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Т” нь согтуурсан үедээ бусдын биед заазуур тулган сүрдүүлж, иргэн “М”-ын Toyato Prius-20 маркийн автомашиныг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Архи согтууруулах ундааны зүйл нь хүний ухамсрыг бүдэгрүүлж, гэмт хэрэг үйлдэх сэдлийг нэмэгдүүлдэг тул иргэд Та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглэх, аливаа болзошгүй эрдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.32) 2025 оны 11 сарын 14

Архи хэдий хүний эрүүл мэндэд хор хүргэдэг ч архи уусан хүн гэмт хэрэг хийдэг, хүчирхийлдэг гон шон гон шон бол худлаа шүү. Уг хүн нь дотроо араатан, дотроо аз жаргалгүй, дотроо шийдчихсэн учраас

0  |  0
Top