Нийслэлийн шилдэг ахмадуудыг шагнажээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 11 сарын 17

Нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүлж, нийгэмд баялаг бүтээгч хойч үедээ үлгэр жишээ өрх гэр, ахмадыг “Нийслэлийн тэргүүний өрх”,“Нийслэлийн Тэргүүний тариаланч”, “Оны Бүтээлч ахмад”, “Ахмадад ээлтэй байгууллага”-ыг дүүрэг хороо, байгууллагаас шалгаруулж, шагналыг гардууллаа. Шагналыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, нийслэлийн Ахмадын хорооны орлогч дарга О.Найдансод нар гардуулсан юм. “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр найман өрх, “Нийслэлийн тэргүүний тариаланч” есөн ахмад настан, “Оны Бүтээлч ахмад”-аар -есөн ахмад настан шалгарсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top