Монгол Улсын ДНБ 5.9% өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 18

Монгол Улсын эдийн засөг өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний оны эхний есөн сард 5.9% өссөн тухай Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Энэ онд уул уурхайн салбар саарснаас шалтгаалан эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байсанч. Гэсэн ч ДНБ-ний хагас жилийн гүйцэтгэл таамаглаж байснаас хол давлаа. Ийнхүү өсөх болсон нь хөдөө аж ахуйн салбар өссөнтэй холбоотой. ДНБ-ны өсөлтийг 3.4% нь хөдөө аж ахуй, 1.4% нь бусад салбар 1.1% нь уул уурхайтай холбоотой байна.

Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг бодит дүнгээр 33.8% өссөн нь ДНБ-ний өсөлтийн 3.4%-г хангах гол шалтгаан болжээ. Өнгөрсөн хугацаанд АХБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд уул уурхайн салбарын удаашралаас шалтгаалан ДНБ-ний өсөлтийг бууруулж тооцоод байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top