Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 тохиолдол бүртгэгджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 24

 

Хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгдсэн. 

Эдгээр этгээдүүдэд эрүүгийн хуулийн 27.10-д заасны дагуу:  

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.242) 2025 оны 11 сарын 24

Дахиад жолоо барьсан тохиолдолд бүх насаар нь эрхийг нь хас маш их торгууль ноогдуул

0  |  0
zochin(103.212.117.82) 2025 оны 11 сарын 24

iim orkuudyg ukhaan aldtal ni torgood ter khuiten uruund ni khiigeech, pizda gej

0  |  0
Top