
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Эмнести интернэшнл, Цогц хүний хөгжлийн төв хамтран ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ-НИЙГМИЙН АЖИЛТАН хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Манай улсад сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 833 нийгмийн ажилтан 2025 оны хоёрдугаар сараас эхлэн ажиллаж эхэлснээр далд хэлбэрийн хүчирхийллийг илрүүлэх, шийдвэрлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар сайжирч, үр нөлөө мэдэгдэхүйц дээшилсэн сайн үр дүн гарсан. Цаашид илүү үр дүнд хүргэхийн тулд нийгмийн ажилтнуудаа хүний эрхийн мэдрэмжтэй, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадвартай болгох, мэргэшүүлэх нь нэн чухал байна.

Мөн тэдний өөрсдийн ч эрхийг хамгаалж, эрхзүйн чадамжийг дээшлүүлэх, Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөлд тусгуулах хэрэгцээ, шаардлага бий.
Өнөөдрийн сургалтад Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс төлөөлөн ирсэн 150 нийгмийн ажилтнаа хүний эрхийн зарчим нийгмийн ажлын бодит практикт хэрхэн хэрэгждэг, мэргэжлийн ажилтнуудын тулгамдаж буй нөхцөл байдал, хэрэгцээ, боломжийг хэлэлцэн, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах олон талт үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулав.
Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд зөвхөн нэг байгууллага бус төр, ТББ, мэргэжлийн холбоод, иргэдийн оролцоо нийлсэн хамтын хүчин чармайлт шаардлагатай байна.



Сэтгэгдэл ( 1 )
Муу хэлүүлж байгаа ч гэсэн Нямбаатар шиг бүтээлч хотын дарга сүүлийн 35 жилд байсангүй. Түүний бүтээн байгуулалтын ачаар УБ хөлдөхгүй, даарахгүй өвөлжиж бна. Үлгэр мэт яригддаг байсан метро, дүүжин тээврийн асуудлыг ажил хэрэг болгож байна гэх мэтээр хийсэн ажлын урт дарааллыг нэрлэж болно. . Би энэ хүнийг огт танихгүй, гэхдээ хийж байгаа ажлыг нь үнэлж байна. Нямбаатарыг конторт биш ажлын талбар дээр хардаг гэж иргэд ярьж байгаа нь үнэн. Хотод ийм дарга хэрэгтэй.