ОБЕГ | 31 хүний амь насыг авран хамгаалжээ

2025 оны 12 сарын 01

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.24-11.30/ нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 62 нь обьектын гал түймэр, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл,  нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  нэг нь шар усны үер, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top