Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Шинэ жилийн баярыг угтан төв талбайн сүлд модыг засаж дууслаа. Уг сүлд мод нь 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүүстэй юм. Сүлд модыг 2000 цэгэн гэрэл, биет тоглоомоор чимэглэлээ. Мөн уг модыг 2017 оноос хойш ашиглаж байна.

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш буюу энэ сарын 10-ны 19:00 цагт асаана. Нийслэлчүүд та бүхнийг сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаанд урьж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top