31-нээс иргэдийн газар авах хүсэлтийг шийдвэрлэж, дарааллын дагуу олгож эхэлнэ

2025 оны 12 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэн батлагдсан.

Энэхүү журамд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт өөрчлөх, эзэмшил газрын хэмжээ, байршил өөрчлөх, нэгж талбар нэгтгэх, хуваах, газрын эрхийн төрөл өөрчлөх, сервитут бүртгэх гэх мэт газартай холбоотой 27 төрлийн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг авдаг болоод буй.

Хүсэлтийг газрын цахим систем /www.egazar.gov.mn/, гар утасны аппликейшн /egazar/-ээр хүлээн авч холбогдох хуульд заасны дагуу өргөдлийн төрлөөс хамааран 1-5 хоногийн хугацаанд шийдвэрлэхээр зохицуулсан.

Тэгвэл энэ сарын 31-нээс эхлэн газар авах хүсэлтийг шийдвэрлэж, дарааллын дагуу олгож эхлэхээр болжээ. Харин иргэд дээр дурдсаны дагуу газар авах хүсэлтээ цахимаар өгөх юм. Өгсөн хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршлууд дээр хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу газар олгох аж. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Doris_Bella(51.159.125.183) 2025 оны 12 сарын 24

IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT\n\nI lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15

0  |  0
Top