ӨРНИЙН ЗУРХАЙ | Мэлхийнхэн хэлэх үгэндээ анхаар

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хонь 

Эрч хүчтэй, идэвхтэй өдөр. Энэ өдөр та шинэ санаа гаргах, зоригтой алхам хийхэд тохиромжтой. 

 

Үхэр 


Өнөөдөр өөрийн хэмнэлээр ажиллах нь чухал. Хэт яарч бусдыг дагах хэрэггүй. Тэвчээртэй байснаар амжилт ирнэ.

 

Ихэр

 
Юпитерийн ухралт таныг өнгөрснийг эргэн харж, туршлагаа дүгнэхэд хүргэнэ. Харилцаанд бодлоготой хандах хэрэгтэй.

 

Мэлхий


Өнөөдөр таны ам хэл хурдан ажиллаж магадгүй. Хэт хурдан хэлсэн үг бусдад гомдол учруулж болзошгүй тул болгоомжтой бай.

 

Арслан


Өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ. Нар, Марс, Венусын нөлөө таны хайр дурлал, бүтээлч байдлыг идэвхжүүлнэ.


Охин 


Ажил, хувийн амьдралын тэнцвэрийг хадгалах шаардлагатай. Сатурн загасны ордод байрлаж байгаа нь таныг илүү хариуцлагатай болгоно.

 

Жинлүүр 


Нийгмийн харилцаа идэвхжиж, шинэ санаа гаргана. Сар хумхын ордод орсноор логик, бодит шийдвэр гаргахад тань тусална. 

 

Хилэнц 

 

Гүнзгий яриа, нууцлаг харилцаа давамгайлна. Меркури хилэнцийн ордод байгаа нь таныг илүү нухацтай бодоход хүргэнэ. 

 

Нум


Бүтээлч байдал оргилдоо хүрнэ. Урлаг, шинэ төсөлд анхаарлаа хандуул. Нар, Марс, Венус таны ордод байгаа нь урам зоригийг тань нэмэгдүүлнэ.

 

Матар 


Ажил хэрэгтээ төвлөрөхөд тохиромжтой өдөр. Тэвчээр, хариуцлага таныг амжилтад хүргэнэ.

 

Хумх 


Сар таны ордод байрлаж байгаа тул бие даасан байдал, нийгмийн идэвх нэмэгдэнэ. Шинэ санаа гаргах, бусдад нөлөөлөхөд тохиромжтой.

 

Загас 


Сэтгэл хөдлөлөө хянах шаардлагатай. Сатурн загасны ордод байгаа нь таныг илүү хянуур, бодлоготой болгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top