“20 минутын хот” Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 26

 

Нийслэлд 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт эхэлсэн нь Сэлбэ хот төсөл. Уг төсөл Засгийн газрын “20 минутын хот” үзэл баримтлалын анхны хот болж, гэр хорооллыг орон сууцжуулах, улмаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрах орчинд олон талт ач холбогдолтой. Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг 1.6 жилд хийж, 1876 айлын газрыг чөлөөлсөн. Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Энэ оны гуравдугаар сард эхний ээлжийн 3818 айлын орон сууц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, тавдугаар сарын 29-нд бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Мөн есдүгээр сард дараагийн ээлжийн 67 блок орон сууц барих ажил эхэлсэн. Хүйтний улиралд ч барилгын ажлыг явуулж болдог битүүмжлэх технологийг ашиглаж, төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлснээр багцуудын бэлтгэл ажил 99 хүртэлх хувийн биелэлттэй байна. Нийт 113 блокоос 82 блокийн суурийн ажлыг эхлүүлсэн. Зоорийн давхар болон нэг, хоёрдугаар давхрын арматур угсрах ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байна.

Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барина.

Сэлбэ хот төслийн ач холбогдол:

  • Нийт 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгасан.
  • Сэлбэ хотод 45-50 мянган оршин суугч амьдрах тул бизнесүүдийг дэмжиж, ажлын байр нэмэгдэнэ.
  • Орон сууц бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх филтер суурилуулна.
  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 22 хувиар, авто замын түгжрэлийг 36.3 хувиар бууруулна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(202.9.46.133) 2025 оны 12 сарын 27

Муу хэлүүлж, ”идэж ууж” байгаа ч гэсэн Нямбаатар шиг бүтээн байгуулалт хийсэн хотын дарга 35 жилд байсангүй. Өмнөх дарга нар нь ИДЭЖ УУХ, ЦЕМЕНТЕН ШИРЭНГЭ ҮҮСГЭСЭНЭЭС ӨӨР ҮЛДЭХ ЮМ ОГТ ХИЙГЭЭГҮЙ.....НЯМБААТАРТ АМЖИЛТ ХҮСЬЕ.

1  |  0
Doris_Bella(212.83.147.227) 2025 оны 12 сарын 26

IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don”t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp 1(520)200-2320\n\n( support@thehackangels.com

0  |  0
Doris_Bella(212.83.147.227) 2025 оны 12 сарын 26

IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don”t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp 1(520)200-2320\n\n( support@thehackangels.com

0  |  0
Top