
Өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хэрэгжүүлэгч 2 аж ахуй нэгжийг албан ёсоор батламжилж “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас БАТЛАМЖ гардууллаа.
-“Блүүм Технологи” ХХК-нд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/721, 10 дугаар сарын 02-ны өдрийн А/1392 дугаар захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 65, 66, 67, 68, 69, 181 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах батламж гардуулав.
-Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/721, 08 дугаар сарын 04-ний өдрийн А/1060 дугаар захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Хонхор-16 дугаар орон сууцны баригыг буулган дахин барилгажуулах батламж гардуулав.

Сэтгэгдэл ( 0 )