Он гарсаар 75604 тонн шатахуун импортолжээ

З.Энхлэн | Zindaa.mn
22 цагийн өмнө

 

Шатахуун импортлогч компаниуд нэгдүгээр сард нийт 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалжээ. Тодруулбал,136,470 тонн АИ-92 автобензин, 148,090 тонн дизель түлш, 3,300 тонн АИ-95 автобензин тус тус импортлох захиалга баталгаажсан байна.

Манай улсын хувьд нийт шатахууны хэрэглээний 95 хувийг ОХУ-аас импортолж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ нийлүүлж байгаа юм. Он гарснаас хойш өнөөдрийг /2026.01.01-08/ хүртэлх хугацаанд нийт 75604 тонн шатахуун импортолжээ.

Үүнийг задалбал, 35352 тонн АИ-92 автобензин, 183 тонн АИ-95 автобензин, 39896 тонн дизель түлш, 173 тонн ТС-1 онгоцны түлш тус тус орж ирсэн гэсэн үг. Автозамын боомтуудаар,

Сүхбаатар боомтоор

- АИ-92 автобензин - 446 вагон буюу 27093 тонн

- АИ-95 автобензин - 3 вагон буюу 183 тонн

- Дизель түлш - 623 вагон буюу 38280 тонн

- ТС-1 - 3 вагон буюу 173 тонн

Эрээнцав боомтоор

- АИ-92 автобензин - 846 тонн

- Дизель түлш - 1056 тонн

Цагааннуур боомтоор

- АИ-92 автобензин - 388 тонн

- Дизель түлш - 560 тонн

Боршоо боомтоор

- АИ-92 автобензин - 425 тонн

Замын-Үүд боомтоор

АИ-92 автобензин - 113 вагон буюу 6600 тонн тус тус орж иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top