Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 34 жилийн ой өнөөдөр /2026.01.13/ тохиож байна. Тус өдөрт зориулан МСНЭ, "Глоб интернэшнл төв", Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо хамтран “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь” сэдэвт хэлэлцүүлэг МУИС-ын Номын санд 09:00 цагт эхлэв.
.jpg)
Хэлэлцүүлгийг нээж МСНЭ-ийн Дэд ерөнхийлөгч З.Боргилмаа хэлэхдээ "Монголын сэтгүүлчдийн эвлэл бол хэвлэл мэдээллийн салбарт ажилагсдын, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Мэргэжлийн эрх ашиг хаана очоод хамгийн их зөрчигдөж байна гэдэг тэр цэг дээр манай сэтгүүлчид эвлэлд хандаж, бид нар өмгөөлөл, хамгаалал хийж ажилладаг. Сүүлийн жилүүдэд 2020 оны нэгдүгээр сард эрүүгийн хуульд орсон 13.14 буюу худал мэдээлэл тараах гэдэг зүйл заалт хэрэгжснээс хойшхи хугацаанд сэтгүүлчдийн зүгээс МСНЭ-д хандахад хамгийн олон давтагдсан асуудал нь сэтгүүлчдийн тус зүйл ангиар шалгах, давтан дуудах, ажлаа хийх боломжгүй болгох асуудлууд байсан. Энэ нь үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг зөрчиж байна гэдэг гомдлыг сэтгүүлчид болон хуульчид ҮХЦ-д гомдол гаргаснаас хойш жилийн дараа буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны хурлаар Цэцийн дүгнэлт гарч, энэ зүйл заалт нь Үндсэн хуульд заасан Эрх, эрх чөлөөг зөрчиж байна аа гэсэн дүгнэлтийг гаргасан. Тус дүгнэлтийн УИХ хүлээж авах эсэх асуудлыг оны өмнө буюу 2025 оны 12 сарын 30-ны өдөр хэлэлцэж дэмжсэн. Улмаар эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Өнөөдөр бол Үндсэн хууль батлагдсан өдөр. Ардчилсан Үндсэн хууль Монгол улсын иргэн бүрт үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх чөлөөг тунхагласан өдөр. Энэ өдрөөр бид нар ямар нөхцөлд байгаа, энэ нь ямар үр дагавартай шийдвэрүүдийг гаргав, цаашдаа яах ёстой вэ гэдгээ ярихын зэрэгцээ сэтгүүлчдэд, хуульчдад, нийгэмд, олон нийтэд ойлголт өгөх зорилготой хэлэлцүүлгийг зохион байгуулж байна" гэдгийг онцлов.
Хэлэлцүүлэгт,
1. "Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал"
Илтгэгч:Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн
Б.Энхболд /доктор, дэд проф./
2. "Цэцийн шийдвэр: Хэвлэл мэдээлэл ба хүний нэр төр”
Илтгэгч:МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа
3. "Олон улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хязгаарлах хэм хэмжээ"
Илтгэгч: Эмнести Интернэшнл байгууллага. Г.Амарзаяа
4. "Монгол ба олон улсын жишиг: Нэр төр, алдар хүндийг хамгаалах нь"
Илтгэгч: "Глоб интернэшнл"-ын хуульч Б.Пүрэвсүрэн нар тус тус илтгэл тавьж байна.
ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )