Хонь
Санаж бодсоноо хойшлуулахгүй байхыг зөвлөж байна. Үдээс өмнө илүү үр бүтээлтэй байна. Үдээс хойш идэвх суларч, саад тотгортой тулгарна. Орой гаргасан төлөвлөгөө хоосон мөрөөдөл болох вий.
Үхэр
Өнөөдрийг сонирхолтой өнгөрөөнө. Хариуцлагатай нарийн ажил нь урагшлахгүй л болов уу. Зорилтот уулзалт, томилолтоо маргааш хүртэл хойшлуулахыг од эрхэс зөвлөж байна.
Ихэр
Бусадтай хамтран аливаа ажлыг тэгээс эхлэхээс зайлсхий. Үүний оронд эхлүүлсэн ажлаа дуусгахыг бод. Үл ойлголцол тодорхой болно. Судалгаагүй эхлүүлсэн ажил хожим нь алдаа болж хувирна.
Мэлхий
Чухал ажлаа үдээс өмнө амжуулаарай. Орой тийш хязгаарлалт эсвэл шинэ асуултууд олноор гарч, хариулт өгөөлгүйгээр урагшлах боломжгүй. Төлөвлөгөөнд нь тодорхойгүйн манан бууна.
Арслан
Ажил хэргийн болон нөхөрлөлийн харилцаа холбоог дэмжих эрмэлзлийг од эрхэс сайшааж байна. Тодорхой дүрэм бий болоогүй цагт алдаа гаргах эрсдэл байна. Хэтэрхий даруу байх, бүх боломжуудыг тооцож үзэхгүй байх эрсдэл мөн байна.
Охин
Өнөөдөр таны боломжууд хязгаарлагдмал байгааг санаарай. Чухал яриа хэлэлцээ, шийдвэрийг хойшлуулсан нь дээр. Үдээс хойш ялангуяа мөнгө эсвэл хайр сэтгэлийн тал дээр бодит байдлыг төөрөгдлөөс ялгаж салгах нь чухал.
Жинлүүр
Хүч шавхсан ажлаа эрт амжуулаарай. Аялал, томилолтод бэрхшээл тулгарч магадгүй. Нарийн мэдээлэлтэй холбоотой ажлаа хойш нь тавь. Илүү мэдээлэл бусдад илгээхээс болгоомжил. Орой тийш үл ойлголцол үүсэж болзошгүй.
Хилэнц
Өнөөдөр илүү зардал гаргахаас зайлсхийж, шинэ гэрээ хэлцлээ хойшлуулаарай. Үдэш болохоос өмнө шинэ зүйлийг туршиж, дэвшилтэт технологид суралцаарай. Үдэш аливааг эхлүүлэхээс зайлсхийгээрэй.
Нум
Ямар нэгэн зүйлд хязгаарлалт үүсэх ч урагшлах боломж гарна. Ихэнх нумынханд шинэ ажлыг албан ёсоор эхлүүлэх, авьяас, мэдрэмжээ илэрхийлэх боломж олдохгүй. Зардал гаргахаас зайлсхийгээрэй.
Матар
Нөхцөл байдал таны хувьд адармаатай хэвээр байна. Өдөр тутмын ажилд асуудал гарахгүй ч хариуцлага, урт хугацааны чухал төлөвлөгөөний тал дээр хянуур байгаарай. Эргэлзээ, үл ойлголцол гарна.
Хумх
Үдээс өмнө бүхнийг амжуулаарай. Энэ цагт л танд нөлөөгөө ашиглах эсвэл авьяасаа харуулах илүү боломж байна. Аливаа нөхцөл байдалд уян хатан хандаарай. Үдэш чухал ажил төлөвлөх хэрэггүй.
Загас
Шийдвэр гаргах гэж бүү яар. Ажлын санал авбал албан ёсоор зөвшөөрөхөөс түр татгалзаарай. Сонирхлыг татсан хүмүүс эсвэл төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй сайтар гэмгүй. Эргэлзээ төрнө.

Сэтгэгдэл ( 0 )