Цагдаагийн байгууллагад энэ оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар тоот гудамжинд "Манай дүүг гурвуулаа нийлж хутгалсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулан гэм буруутай байж болзошгүй этгээдүүдийг олж тогтоон мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Тодруулбал, тухайн этгээд нь таарамжгүй харилцааны улмаас хохирогчдыг зодсон ба үргэлжлүүлэн хамт явсан хохирогчийн нүүрэн тус газар гурван удаа цохиж, зүүн гуя хэсэгт нэг удаа хутгалсан хэрэг нөхцөл байдлаар тогтоогдсон. Уг этгээдүүдтэй холбоотой хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн бусадтай таарамжгүй харилцаа үүсгэхээс зайлсхийж, өөрийн эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )