Хутга тулган автомашиныг нь дээрэмдсэн бүлэг этгээдийг олж тогтоолоо

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 24

 

Автобусны буудлын орчимд үл таних хүмүүс хутга тулган миний машиныг дээрэмдсэн гэх дуудлага дөрөвдүгээр сарын 16-ны 05:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тодруулбал ТОЁОТА-АКУА маркийн машиныг 15-18 насны өсвөр насны хүүхдүүд бүлэглэн дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана чөлөөт цагаа өнгөрүүлж буйг сайтар анхаарахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top