Автобусны буудал орчимд бусдыг хутгалаад зугтсан этгээдийг олж тогтоолоо

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

 

Тодруулбал, автобусны буудал дээр хүмүүстэй маргалдахад "Манай найзын толгой руу хутгалаад, машинтай зугтчихлаа" гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Нэр бүхий иргэн нь Toyoto Prius-30 маркийн автомашинтай хохирогч иргэнийг зам дээр шахаж зогсоогоод, маргалдан толгой тус газарт нь хутгаар зүсэж, зугтсан гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Уг этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top