Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж, гар утсыг нь дээрэмджээ

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 07

 

Дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд бага насны хүүхэд ганцаараа явж байх үед үл таних эрэгтэй этгээд орон сууцны орц руу дагуулан орж, "iPhone 12" загварын гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагч нарт хандан бага насны хүүхдийг оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, гэрийн ойр орчимд ч гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэйг анхаарууллаа. Мөн орц, гарц, гудамж талбайгаар зорчих үед хүүхдийг заавал харгалзах хүнтэй явуулахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top