ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.05.28. Энэ оны 148 дахь өдөр бөгөөд он дуусахад 217 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 58 минутад мандаж, 20 цаг 40 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 22 хэм дулаан, шөнөдөө 5 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах олон улсын өдөр, Өлсгөлөнтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.  Хорватад Зэвсэгт хүчний өдөр, Азербайжанд Бүгд найрамдах улсын өдөр, ОХУ, Беларус, Киргизэд Хилчдийн өдөр, Филиппинд Төрийн далбааны өдөр, АНУ-д Тогорууны баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин, дуучин, кино найруулагч Сондра Локк, Австралийн поп дуучин Кайли Миноуг, Италийн жүжигчин Кьяра Мастроянни, Их Британийн жүжигчин Кэри Маллиган, Германы хаалгач Ханс Йорг Батт, Английн хөлбөмбөгч Кайл Уолкер, Францын хөлбөмбөгч Александр Лаказетт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2007: Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, БХЯ-ны сайд М.Сономпил нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Цэргийн төв хорооны гишүүн, ХАЧА-гийн жанжин штабын дарга Лян Гуанлитэй тус тус уулзжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

621 онд Хулаогийн тулаан: Хятадын Суй гүрний их босогчид Ли Шиминий цэргүүдтэй тулалдаж ялагдал хүлээв. Ингэснээр Суй гүрэн мөхөж, Тан улс бий болсон юм.

1863 оны энэ өдөр Америкт анх удаагаа зөвхөн өнгөт арьстай цэргүүдээс бүрдсэн хороо байгуулжээ.

1918 онд Армен улс тусгаар тогтнолоо зарлажээ. Мөн оны энэ өдөр Азербайжан улс тусгаар тогтнолоо зарлаж, Азербайжаны Ардчилсан Бүгд Найрамдах Улс байгуулагдав.

1936 оны энэ өдөр нэрт эрдэмтэн Алан Тюринг "Тоог тооцоолох нь" бүтээлээ хэвлүүлэв

1937 онд Германы автомашины алдарт "Фолксваген" компани байгуулагджээ.

1970 оны энэ өдөр Баруун Германд анх удаа мэдрэлийн эдийг амжилттай шилжүүлэн суулгав.

1976 онд Москва хотод ЗХУ болон АНУ-ын хооронд энхийн зорилгоор газар доор цөмийн туршилт хийх гэрээ үзэглэжээ.

1993 онд Монако улс НҮБ-ын 182 дахь гишүүн болов.

1995 оны энэ өдөр ОХУ-ын Алс Дорнодын хэсэгт орших Сахалины арлын хойд хэсэгт байрлах Нефтегорс хотод 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1989 хүн амиа алдан, 750 хүн бэртжээ. Газар хөдлөлтийн эдийн засгийн хохирол нь 300 сая ам.доллароор хэмжигдэж байсан юм. Энэ газар хэзээ ч эргэн сэргээгдэх бүтээн байгуулалт явуулаагүй билээ.

2002 оны энэ өдөр 9/11-ний халдлагын дараа үлдсэн хамгийн сүүлийн төмөр бетон кракасыг ослын газраас авав. Ингэснээр барилгын хог хаягдалыг цэвэрлэх ажил албан ёсоор дуусжээ.

2011 оны энэ өдөр Мальтад гэр бүл цуцлахыг бүх нийтийн санал асуулгаар зөвшөөрчээ.

2016 оны энэ өдөр АНУ-ын Цинциннати амьтны хүрээлэнгийн эр гориллагийн торонд гурван настай хүү унаж, сармагчныг буудан хороожээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ 

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top