OССК-ийн Удирдлагын хэлтсийн дарга Г.Доржпаламтай бага дунд орлоготой иргэдэд олгох орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн талаар ярилцлаа.
-Зургаан хувийн зээлээр олгох орон сууцны асуудал ямар шатанд явагдаж байна вэ?
-Ард түмэн номхон хүлцэнгүй байна. Миний бодлоор тэд зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэсэн шийдвэрээ яагаад хэрэгжүүлэхгүй байгаа талаар Засгийн газрыг шахах ёстой. Жагсаал хийсэн ч яахав дээ. Уг нь маш чухал шийдвэр гаргасан. Сангийн сайд мөнгө байна. Харин төлөвлөсөн ажлаа хийхгүй байна гэж ярьж байсан. Нийгмийн даатгалын сул чөлөөтэй мөнгө байна. Энэ мөнгөнөөс олгож эхлэх хэрэгтэй байна. Зургаан хувийн хүүтэй зээл гэдэг ард түмэнд маш хэрэгтэй зээл. Орон сууцанд олгосон байхад алдахгүй мөнгө. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл хэзээ ч алдагдалд оруулдаггүй. Ард түмэндээ хурдан өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд хэвлэлийхэн ард түмнээ уриалах ёстой.
-Одоо яг хэрэгжүүлэхэд хаана гацаад байна вэ?
-УИХ дээр гацаад байна. Өөрөөр хэлбэл хаагуур дамжуулах вэ гэдэгт гацчихсан. Дамждаг газар нь тодорхой байна. 4000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай ОССК . Ийм байгууллага байсаар атал банкаар дамжуулна гээд нэг хэсэг нь зүтгээд байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл МИК-ээр, банкаар, ОССК-аар дамжуулж олгоно гээд гурван тийш зүтгэчихсэн байна. Энэ бүгдийн цаана ард түмэн хохирч байна.
-Журам боловсруулж Засгийн газар УИХ-д өгсөн гэсэн тодруулна уу?
-Манайх хавар журам боловсруулж ажлын хэсэгт өгсөн. Одоо болтол шийдэгдээгүй байна. Журамд заасан зүйлээс болохыг нь аваад болохгүйг нь орхиод түргэн шийдэх нь л чухал.
- Журамд ямар шаардлага хангасан хүн хамрагдах боломжтой гэж заасан бэ?
-Анх орон сууц авах гэж байгаа иргэд, бага дунд орлоготой өрх хамрагдана. Насаараа төрд ажиллаад байр авч чадаагүй хүн байдаг. Тийм хүмүүсийг судалж хамруулах талаар нарийн тусгасан. Мөн талбайн хэмжээг 56 мкв-аас дээшгүй гэж зааж өгсөн. Энэхүү шаардлагыг хангасан хүн хамрагдах журамтай байгаа. Дунджаар 700-800 мянган төгрөгийн орлоготой байх шаардлагатай.
-Зах зээлд 56 мкв-аас дээшгүй байр байна уу?
-Одоогоор байр... Үргэлжлэлийг эндээс үзнэ үү
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )