Н.Давааг батлан даалтад гаргах эсэхийг өнөөдөр шийднэ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04

Хувьцаа эзэмшигчдийг хохироосон, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдоод байгаа Анод банкны ТУЗ-ийн гишүүн Н.Давааг батлан даалтад гаргахыг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцэнэ. Учир нь, өнгөрсөн долоо хоногт “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваа, Д.Энхтөр, Ш.Гүр-Аранз нарыг цагдан хорих хугацаа дуусгавар болсон ч шүүгч, прокурор нь тэднийг үргэлжүүлэн хорихоор болсон юм. Ингэхдээ Д.Энхтөр, Ш.Гүр-Аранз нарыг хорих хугацааг 30, Н.Даваагийн биеийн байдлыг харгалзан үзэж долоо хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан. Тиймээс энэ долоо хоногийн сүүлээр Н.Давааг хорих хугацаа дуусч, түүнийг батлан даалтад гаргах эсэхийг шийдэх аж.

Эх сурвалж: Үндэсний шуудан

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top