Иргэдэд cap бүр олгодог эх орны хишгийг өнгөрсөн сараас эхлэн "Хадгаламж" банкаар дамжуулан олгож байгаа билээ. Иргэд "Хадгаламж" банкны вэб сайтад нэвтэрч, cap бүрийн мөнгөө дансандаа орсон эсэхийг шалгах боломжтой болжээ.
Тус банкны http://www.savingsbank.mn/halamj гэсэн хаягаар орж "Эх орны хишиг, халамж, тэтгэврийн мэдээлэл шалгах" гэсэн хэсэгт регистр болон дэвтрийн дугаараа хийснээр та мэдэх боломжтой. Мөн иргэд эх орны хишиг, хувиа картаар авах гэрээг "Хадгаламж" банкны дурын салбар нэгж дээр иргэний үнэмлэх, дэвтрээ авч ирэн байгуулах боломжтой бөгөөд ингэснээр санхүүжилт ирсэн даруй таны мөнгө карт руу чинь орох бөгөөд дуртай үедээ АТМ-ээс мөнгөө авах боломжтой юм байна.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 1 )
.