Д.Загджав гишүүн хүүгээ арслан болгох гэж мөнгөөр “бороо” орууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

Өнгөрсөн сарын28-30-ны өдрүүдэд болсон Ховд аймгийн 80 жилийн ойн баярт УИХ-ын гишүүн Д.Загджав хүүтэйтээ цуг очиж наадамлажээ. Гишүүн хэдийгээр Их хуралд нийслэлээс нэр дэвшсэн ч Ховд аймгийн уугуул аж. Аавынхаа төрөлх нутгийн ойгоор зодоглосон хүү З.Соёмбо нь ойн хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн байна. Аймгийн харцага байсан З.Соёмбо Ховдын 80 жилээс аймгийн арслан цол авах зорилго өвөртлөн очсон нь барилдааны үеэр тодорхой болсон гэдэг. Тавын даваанаас эхлэн улсын заан, начингуудтай тохиролцон замаа цэвэрлүүлсэн тэрээр үзүүр, түрүүний барилдааныг хоёр ч удаа будилуулжээ. Үзүүр түрүүнд тунаж үлдсэн Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан О.Гантулгад анхны барилдаанаар унасан ч барилдааныг шалтгаангүйгээр дахиулсан нь наадамчин олны дургүйг хүргэв. Удаах барилдаанд гишүүний хүү О.Гантулгыг 30 сая төгрөгөөр найрсан ч гай газар дороос гэгчээр энэ удаад хальтарч хөл алдаж дахин унасан сурагтай. Аймгийн баяр наадмаар түрүүлсэн бөх аймгийн арслан цол авдаг байсан жишгийг гишүүний хүү эвдэж санасан цолдоо хүрчээ. Түрүүлсэн бөх аймгийн хурц арслан болж, Д.Загджав гишүүний хүү аймгийн арслан цол хүртжээ.

Эх сурвалж: Өөр мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top