Урлаг соёлын товч мэдээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 07

•    “3 охин” хамтлагийнхан шинэ цомог гаргахаар  дуу бичлэгийн студид хонон өнжин ажиллаж байгаа. Харин энэ их ажлын хажуугаар тус хамтлагийн дуучин Анхмаа ирэх 9-р сард нээлтээ хийх “Мөнгөний гахай” инээдмийн уран сайхны кинонд туслах дүр бүтээж байна.  “Сая км” кинонд тоглон харьцангуй туршлага суусан тэрээр  дүрдээ сайн орж байгаа гэнэ.
•     Төрийн ордонд “Монгол поп” цомгийнхоо нээлтийг  сүр дуулиантай хийсэн дуучин Болд энэ сардаа багтаан тоглолт хийхээр ажиллаж байна.  Хэдийгээр хаана тоглохоо шийдээгүй ч Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох бодолтой байгаа тэрээр  шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа юм.  Юутай ч энэ сард тоглолтоо хийхээс өмнө “Монгол поп” цомогт багтсан гурван дууг дүрсжүүлэхээр  ажилдаа ороод ажээ.
•    “Missed call”, “Зул сар” зэрэг дууг анх гаргасан даруйдаа хит болж, өөрийн гэсэн шүтэн бишрэгчтэй болсон хамтлаг бол Crash Bash. Тус хамтлагийг тарсан гэх цуурхал тараад байсан ч үүнийг хамтлагийнхан үгүйсгэж байна. Тэд цомгийнхоо ажилд орсон. 9-р сард  худалдаанд гаргана.  Цомогт маань уянгын, транс гээд бүхий л жанрын дуу багтсан. Цомогт хамтран ажиллаж, биднийг дэмжиж байгаа Б.Наранзун ахдаа баярлалаа гэдгийг  тус хамтлагийнхан мэдэгдлээ.

А.Аюурзана
Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top