Нийслэлийнхний ”хадны мангаа” Д.Нямхүү сайд

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх, батлах асуудлыг  Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү багагүй шүүмжилдэг болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн хурал дээр нийслэлд усан бассейн барих ажлын төсвийг нэмэгдүүлэх зорилготой орж ирсэн хэсэг нөхдийг “Мөнгө угаахаар хөрөнгө нэмж авах нь” хэмээн хардаж, багагүй сандаргасан гэнэ. Ер нь Д.Нямхүү сайд НИТХ-д танилцуулагдаж буй асуудалд нэлээд нухацтай хандаж, болохгүй байгаа асуудлыг нь шулуухан хэлчихдэг учраас ангийн нөхдөөсөө “хадны мангаа” нэрийг хүртжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top