Монгол уяачийн уясан ”Сансар уул” хүлэг Америкт түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 10
Сансар хайрхны агь хялгана салхины аясаар "адуу адуу" хэмээн долгилон халиурах бөлгөө. “Тэлмэн зэрэглээн дунд эмнэг адуу шиг цовхчих тэр хөх мөнхийн уул” Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт хөндөлсөн буй. Энэ хайрхны нэртэй буюу “Сансар уул” гэдэг хүлэг Америкийн West Virgina мужийн “Charles town” морин тойруулгын уралдаанд түрүүлж торгон жолоо өргүүлжээ.


Монгол уулын нэртэй америк хүлгийн сойлго уяаг тааруулсан уяач нь Гүрийн Баттулга гэж намрын хурууд шиг тос даасан бор залуу байх. Тэрбээр Сансар хайрхны бэл хөлийн хүүхэд. Хайрхныхаа салхийг үймүүлж морин дэл дээр дарцаглан давхиж өссөн “цамцтай хараацай”.

West Virgina мужид эхнэр Дамбадаржаагийн Нямсүрэн, хүү Гантулгын хамт ажиллаж амьдраад,  морин тойруулгын адуу малласан шиг, хүлэг морьдын тургилаа, үүрсээн дунд арав гаруй жилийн нүүр үзэж буй. Тэнд түүнээс өөр монгол уяач үгүй.

Тойруулгын уралдаан долоо хоногт таван удаа болдог байна. Хоёр настай, гурван настай, нас гүйцсэн гээд морьдыг нас насаар нь уралдуулна. Эдгээр уралдаанаас шалгарсан шигшмэл хүлгүүдийн сонгомол уралдаан намар болж, тухайн жилийн аваргаа шалгаруулдаг журамтай гэнэм.

Америктаа томд тооцогддог морин тойруулгын, нэр хүнд болоод бооцоо, шагнал өндөртэй энэхүү уламжлалт уралдаанд монгол уяачийн сойлгыг нь тааруулсан хүлэг өнгөлсөн нь анх удаа. Цаашилбал, холын Америкт монгол хүний уясан морь түрүү магнай болсон эхний тохиол ажээ.

Морин тойруулгынхаа эзнийг унагатай гүү арилжих гэж байгааг мэдсэн Тулгаа Монгол руу, манлай уяач У.Буяндэлгэр рүү утас цохиж дуулган... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top