Наадам өндөрлөөд удаагүй болоод ч тэр үү наадмын тухай сонин хачин олны дунд яригдсаар л. Энэ жилийн наадмын сонин дараа жилийн наадам хүртлээ үргэлжилж бөхөд хорхойтой монголчуудын баясал цэнгэлийн манлай болдог нь эртнээс уламжлагдаж ирсэн. Тэр ч утгаараа энэ жилийн наадмын талаарх сайн муу зүйлс одоо ч яригдсаар л байна. Тэдний нэг бол “Цэргийн хурц арслан” гэж олны дунд нэрлэгдсэн Заан Ч.Санжаадамбыг 400 саяар заан цолонд хүргэсэн гэх яриа. Энэ яриа бөхчүүдийн дунд ёстой л нэг хуурай өвсөнд ассан гал шиг хурдан тархаж, хүчтэй нэгийг нь бухимдуулж, шуналтай нэгийг нь шээлгэх шахаж байгаа. Ч.Санжаадамба гэх арын сайхан хангайн бяртнуудын нэгтэй бөхчүүд оноолт таарахгүй юмсан гэж айдаггүй ч аягүйтдэг залууг “од болгосон” хүн бол нутгийн ах, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг. Тэрээр “Буур” Жамъяан, Ванган аварга, Чимэд-Очир, Өсөхбаяр, Далантай, Төмөрбаатар Базар, Дэлэг гээд Монгол бөхийн түүхийг чимсэн аварга, арслангуудтай нутагтаа бас нэгэн алдартай бөх нэмэх хүсэлдээ автсан уу, олон жил “Начин авна” гэж наадамчин олныг хүлээлгэхээс залхсан уу ямартаа ч уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” бөхийн дэвжээндээ авч ирсэн нутгийн дүүдээ гар таталгүй дэмжиж, монголд наадмын түүхэн дэх хамгийн өндөр ханшаар начин болгожээ. Өөрөө ч бяртай, чадалтай л даа. Гэхдээ мөнгөний түлхээ заавал л байх шаардлагатай гэдгийг нутгийн ах нь мэдрээ юм байлгүй. Тэгж их мөнгө хаяж байхыг... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )