Ерөнхийлөгч амарч, Ерөнхий сайд ажилдаа орно

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Энэ жилийн хувьд олон түүхт ой, баяр наадам давхцаж төр засгийн тэргүүнээсээ эхлээд түмэн олон зуны турш наадамлан амарч өнгөрүүллээ. Гэхдээ төрийн гурван өндөрлөгийн хувьд ээлж дараалан амралтынхаа хуваарийг зохицуулсан гэхэд болно. Ойрын өдрүүдэд Төрийн ордны галыг манаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдрөөс ээлжийн амралтаа авч эхлээд байна. Түүний хувьд энэ сарын 9-13-ны хооронд болох “Олон улсын монголч эрдэмтдийн Х хурал”-ын нээлтэд оролцож үг хэлэн, нийт эрдэмтэн судлаачдад мэндчилгээ дэвшүүлж, гадна дотны төлөөлөгчдийн хөлд дарагдсан. Харин УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарын амралтын хугацаа дуусч байгаа тул Ерөнхийлөгч гэр бүлийн хамтаар Ховд аймагт долоо хоног амрахаар хүлгийн жолоо залжээ. Ийнхүү ирэх долоо хоногоос гүйцэтгэх засаглалынхан хөдөлгөөнд орж, Ерөнхий сайд С.Батболд ч ажилдаа орох юм байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top